ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

СОР17 Монголд анх удаа болох гэж байна

O.Admin
2 цагийн өмнө

СОР17 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна

Энэхүү бага хурлыг бид зохион байгуулснаар Монгол Улсын хэмжээнд:

• Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон үндэстэн болно.

• Хөдөө, аж ахуйн салбар бүрэн эдийн засагжих боломж нээгдэнэ.

• Байгаль орчны төлөв байдал сайжирна.

• Газрын үнэ цэнэ нэмэгдэнэ.

• Уламжлалаа дээдэлсэн зах зээлд суурилсан хөгжлийн загвар бүрдэнэ.

• Ой болон усны нөөцийн сан нэмэгдэх болно.

Харин олон улсын хэмжээнд:

• Хүлэмжийн хийн шингээлтийг олон улсад арилждаг орон болох

• Евроази ялангуяа Төв болон Зүүн хойд Азийн голлох тоглогч болох Олон улсад байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн асуудлуудыг хосолсон 10 жилийн хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ.

• Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн чиг баримжааг тодорхойлогч болно

• Байгаль орчны хоёр болон олон талт хамтын ажиллагааны 2050 он хүртлэх даян дэлхийн зорилтуудад хувь нэмрээ оруулах юм.

СОР17 бага хуралд НҮБ-ын гишүүн 197 орны 10.000 орчим зочид төлөөлөгчид чуулснаар:

• Улаанбаатар хотын зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийгдэнэ.

• Монгол улсын аялал жуулчлал, ахуй үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн орлогод эерэгээр нөлөөлнө.

• Дэлхий нийтийн урт хугацааны өвийг үлдээхэд НҮБ-ын гишүүн орнууд хамтдаа нэгдэх болно.

Дашрамд дурдахад өнгөрөгч 2024 оны COP16 бага хурлыг Саудын Араб улс зохион байгуулснаар нийт гаргасан зардлаа 4 дахин нэмэгдүүлж эх орныхоо байгаль, бүтээн босголтын санхүүжилтийг нэмэгдүүлж чадсан юм.

Тиймээс Монгол улс СОР17 бага хуралд урт хугацааны бодлогын санаачилгуудаа танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарт урт хугацааны чанартай төслүүдийг эхлүүлэх боломжтой.