2026 оны улсын төсвийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүд эхнээсээ уг асуудлаар шүгэл үлээж эхлээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Шижир 2026 оны төсвийн төслийн талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, "Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг л бүр муудсан 2026 оны улсын төсөв УИХ-ын ажлын хэсгээс орж ирлээ. 22 сургууль, зургаан эмнэлэг болон эрүүл мэндийн төв, өнөр бүл хүүхдэд хамгааллын газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хоёр ч барилга, онцгой байдлын дөрвөн гал унтраах анги, цагдаа, цэрэг хил хамгаалахаас хүртэл хасчихаад буцаад 28 авто зам, 16 тоног төхөөрөмж, долоон соёлын төв, 500 саяын ТЭЗҮ зэргийг нэмсэн байна. 175 арга хэмжээнээс төсөв хассан мэт харагдавч үнэндээ 111 арга хэмжээг нэмэгдүүлжээ.
Тухайлбал, төсвийн төсөлд таналт хийх нэрийдлээр 331 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх барилга байгууламжийг, тоног төхөөрөмж хассан ч буцаад 363 тэрбум төгрөгийн өртөгтэй өөр барилга, байгууламжийг нэмэгдүүлж оруулж ирсэн байна" хэмээжээ.

