ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Цогтгэрэл: АН-ын гишүүд ардчиллын гэрэгэ эзэмшигч болно

O.Admin
1 цагийн өмнө

АН-аас өнгөрсөн жилүүдэд улс төрийн хийгээд бусад цаг үеийн асуудлаар 4:11 мэдээллийн цаг хийж ирсэн бөгөөд тэрхүү мэдээллийн цагаа эргэн сэргээж, цаашид долоо хоног бүрийн пүрэв гарагт мэдээлэл хийхээр болжээ. Тэгвэл өнөөдөр АН-аас 4:11 ээлжит мэдээллээ цагаа хийлээ.

АН-ын дарга О.Цогтгэрэл хэлэхдээ “Ардчилсан нам 4:11 хөтөлбөрөө өнөөдрөөс эхлэн сэргээж байна. Цаашид бид тогтмол энэ мэдээллээ сэргээгээд явна. Улсын дээд шүүхээс Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн. Үүнийг бид маш том өөрчлөлт шинэчлэлтийн боломж гэж үзэж, дотоод шинэчлэлийн ажлыг эхлүүлэх гэж байна. Ардчилсан нам анхан шатнаасаа эхлээд дотооддоо 100 хувь өөрчлөлт хийнэ. Өөрөөр хэлбэл, аймаг, сум, дүүрэг, баг, хороо, нийслэл, Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлийн түвшинд өөрчлөлт оруулна гэсэн үг.

Түүнчлэн хоёрдугаар сарын 01-ээс гуравдугаар сарын 10-ний хооронд орон даяар нийт гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг дахин явуулна. Гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дотоод сонгуулиудыг зохион байгуулна. Дөрөвдүгээр сарын 07, 08-нд АН-ын Их хурлыг хуралдуулж, шинэчилсэн бүтцийг батламжилна.

Их хурлаас батлагдсан Үндэсний бодлогын хороо албан ёсны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн зөвлөлийг томилно. Ингээд тавдугаар сарын эхээр Ардчилсан Намын дотоод шинэчлэлийн ажил дуусаж, гадагш чиглэсэн буюу 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилд бид төвлөрнө. Намын шинэчилсэн бүртгэлээр үзэл санааны өөрчлөлт оруулсан. Бид хуучны социалист батлахтай намын гишүүн гэх ойлголтыг халж “Ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалагч, “Ардчиллын гэрэгэ”-ээг эзэмшигч, ардчиллын элч төлөөлөгч байна хэмээгээд намын гишүүдэд “Democracy passport” буюу “Ардчиллын паспорт”-ыг олгодог болно” гэлээ.

Харин өнөөдрөөс эхлэн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй Д.АмарбаясгаланНамын хөтөлбөр, Үндсэн дүрмийг хуульд нийцүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Одоо бид намын дотоод зохион байгуулалт, бүтцийг Үндсэн дүрэмд нийцүүлэх ажлыг зохион байгуулна. Урьдчилсан байдлаар дөрөвдүгээр сарын 08-нд АН-ын Их хурлыг товлож байна. Тэр хүртэлх хугацаанд бүх шатны дотоод сонгуулийг улс орон даяар зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ бүх дотоод зохион байгуулалтыг өчигдөр Улс төрийн зөвлөлийн хурлаас батлагдсан журмын дагуу зохион байгуулна” гэлээ.