ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан бүх шатны шүүхэд ялжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-30

2016 оны аравдугаар сард БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан Б.Баярсайханыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2017 оны долдугаар сард гэнэт ажлаас нь чөлөөлсөн.

Энэхүү шийдвэрийг хууль бус гэж шүүхэд хандсан Б.Баярсайханыг ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнийг бүх шатны шүүх тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 217 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Баярсайханыг урьд эрхэлж байсан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах шийдвэр гаргажээ. 

Ингэснээр тэрбээр  дээрх шүүхийн шийдвэрээр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын  ажилдаа эргэн орж,  салбарын яамны ажил цэгцрэх бололтой.