ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НББСШУ-ы байнгын хороо ажлаа тайлагнав

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-02-17

НББСШУ-ы байнгын хорооноос өнөөдөр  2018-2019 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа тайланг танилцууллаа. Тус байнгын хороо намрын чуулганы хугацаанд 11 удаа хуралдаж, нэмэлт өөрчлөлт оруулах тухай гурван хууль, дагасан хоёр хууль баталсан байна.

Мөн таван хяналт шалгалтын ажлын тайланг хэлэлцэн шийдвэрлэж, хууль тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 11 удаа хуралджээ. Тус байнгын хороо намрын чуулганы хугацаанд Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай  хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тогтоолыг баталжээ.

Байнгын хороо болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХНХЯ хамтран “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийг Ерөнхий сайдад хүргүүлснийг тус байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг танилцуулав. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх болон соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тогтоолыг баталсан байна.