ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханы нэрийг дэвшүүллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-02

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханы нэрийг санал болгож, дөнгөж сая материалыг нь АТГ-т хүргүүлжээ.

Б.Жаргалсайхан нь прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байгаа аж.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, түүний орлогч Г.Эрдэнэбат нарыг ажлаас нь огцруулах зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ.

Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах юм. УИХ-ын хаврын чуулган энэ сарын 5-нд буюу баасан гаригт нээлтээ хийх бөгөөд хамгийн эхэнд томилгооны асуудлыг хэлэлцэх аж. Тэгвэл Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, олонхийн саналаар Д.Ганзориг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид дэмжигдсэн байна. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид дөрвөн хүн өрсөлдөж, хоёр нь нэрээ татсанаас Х.Батсүрэн, Д.Ганзориг нар өрсөлдөж, Д.Ганзориг олонхийн санал авсан байна.

Д.Ганзоригийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн бөгөөд Ерөнхийлөгч зарлиг гаргаж батламжилдаг юм.