ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-06

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын сүүлийн 10 хоногт БНХАУ-д зохион байгуулах “Бүс ба зам” уулзалтад оролцохоор болжээ. Хоёр жилд нэг удаа болдог тус арга хэмжээнд өмнө нь Монголын талаас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат оролцож байсан аж. Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны сайд Ц.Цогтбаатар энэ долоо хоногт БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэхүү айлчлал нь Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын бэлтгэл ажлыг хангах, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит ахиц гаргах зорилготой юм байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан “Бүс ба зам” уулзалтын тов хараахан гараагүй байгаа бөгөөд энэ уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнөд хөршид хийх төрийн айлчлалыг хамтатган хийх талаар хоёр тал ярилцсан аж.