Манай өсвөрийн хоккейчид Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртлээ

O.Admin
2023-03-18

Ази, Номхон далайн 18 хүртэлх насны буюу өсвөрийн хоккейн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа болж өндөрлөлөө.

Тэмцээний сүүлийн өдөр Монголын шигшээ баг Тайландын шигшээ багийг 4-6 харьцаагаар хожсоноор хүрэл медаль хүртэв.

Тэмцээний эхний хоёр тоглолтдоо дараалан хожсон ч гурав болон дөрөв дэх тоглолтуудад дараалан хожигдоод байсан монголын хөвгүүд ийнхүү сүүлийн тоглолтдоо хожиж медаль хүртлээ.

Мишигсүрэнгийн Чинзолбоо, Анхбаярын Билгүүн, Ундармаагийн Цэнгэл, Болдбаатарын Билгүүн, Эрдэнэбатын Ариунбилэг, Баярсайханы Мөнхманлай, Даваанямын Лхагвадорж, Батсайханы Дөлгөөн тэргүүтэй Монголын шигшээ баг удаан хүлээсэн томоохон тэмцээндээ амжилттай оролцов.

Тоглолтуудын үр дүн:

  • АНЭУ 6-2 Тайланд
  • Узбекистан 5-0 Туркменистан
  • Монгол 5-0 Иран
  • Иран 1-14 Узбекистан
  • Тайланд 3-4 Туркменистан
  • Тайланд 8-0 Иран
  • АНЭУ 2-7 Туркменистан
  • Монгол 4-7 Узбекистан
  • Узбекистан 10-2 Тайланд
  • АНЭУ 2-7 Иран
  • Монгол 4-6 Туркменистан
  • АНЭУ 1-8 Узбекистан
  • Туркменистан 14-1 Иран
  • Монгол 6-4 Тайланд

Хэсгийн оноо:

  1. Узбекистан - 15
  2. Туркменистан - 12
  3. Монгол - 9
  4. Тайланд - 3
  5. АНЭУ - 3
  6. Иран - 3