ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Болорчулуун: Холбогдох сайд нар хариуцлага хүлээх ёстой

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-05

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор "УИХ-ын хуралд Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх саналыг хүргүүлж байна. Эдийн засгийг тогтворжуулах, мөнгө угаахтай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрээгүй тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг оруулж байна" гэсэн тайлбарыг УИХ-ын дарга гишүүдэд хэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.БолорчулуунЭнэ хоёр хүнээр туг тахиад өнгөрөх юм шиг байна. Засгийн газрын үүрэг чухал. Холбогдох сайд нар хариуцлага хүлээх ёстой. Олон улсын жишиг ч ийм байдаг”  гэж хэллээ. УИХ-ын гишүүн Д.ЭрдэнэбатБанктай холбоотой зүйл байгаа л байх. Гэвч бид төв банкны хуульд өөрчлөлт оруулаад хамтарсан зарчмаар ажилладаг болгосон нь авууштай. Хуулиараа өргөдлөө өгөөгүй. УИХ-ын дарга нь хариуцлага алдсан, өргөдлөө надад хэвлэлээр өгсөн гэж болох юм уу. Хуулийн дагуу шийдэх ёстой. Монголбанк буруу байгаа юу байгаа. Арван хэдүүлээ суугаад харанхуй кноп дардаг бол зарчмын хувьд буруу. Банк санхүүгийн байгууллагын улсуудад хариуцлага тооцдог юм байж, саарал жагсаалтад орсон нь Засгийн газрын буруу гэж гарсан” гэлээ.