ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжив

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-19

Мах, хүнсний ногооны баталгаат байдлыг хангах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжив.

Төслийн хэд хэдэн заалтыг өөрчлөн найруулах саналыг уламжлахаар боллоо. Тухайлбал ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хүнсний ногоо, махны агуулах, зоорь барихад олгох бага хүүтэй зээлийг таваас дээш жилийн хугацаатай олгох, орон нутагт 500-1000 тонн багтаамжтай зоорь барихад зээлийн дэмжлэг үзүүлэх, тасралтгүй ажиллагаатай агуулах, зоорь, хадгалалт, борлуулалтын худалдааны нэгдсэн төвийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барихыг төрийн бодлогоор дэмжих зэргийг санал болголоо.