ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Улсын дээд шүүхийг Б.Амарбаясгалан толгойлно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-04

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох асуудлыг хэлэлцэнэ. Хуульд заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгч томилох юм. Нэр дэвшигч Б.Амарбаясгалан шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авчээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан гэж үзэж ийнхүү УИХ-д танилцуулж байгаа  ажээ.