ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Ганхуяг: Компанийн цэвэр ашиг болох 750 тэрбум төгрөгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-10

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар холбогдох байгууллагын удирдлагуудаас мэдээлэл сонсож байна. Тухайлбал, УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Эрдэнэс-Тавантолгой" компанийн иргэдэд ногдох хувьцааны ашгийг өгөх үү. Иргэдийн эзэмшиж байгаа 14.7 хувийн хувьцаа үүнд багтахгүй гэж ойлгож байна. Ногдол ашгийг нь өгч болдоггүй юм уу” гэсэн асуултад "Эрдэнэс-Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Иргэдэд ногдол ашиг болгон 55.4 тэрбум төгрөгийг хуваарилахаар төлөвлөсөн. Энэ талаар Засгийн газар чиглэл өгөөгүй. Бид иргэдийн бүртгэлийг зуун хувь бүртгээгүй. Жаахан хүндрэл гараад байна. Иргэдээс ногдол ашиг хүртээх нь зөв эсэхээр санал авсан. Санал асуулгыг цахимаар авсан. Олонх нь томоохон бүтээн байгуулалтад зарцуулахыг дэмжсэн. Компанийн цэвэр ашиг болох 750 тэрбум төгрөгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан” гэх тайлбарыг өглөө.