ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өвлийн спортыг Монгол Улсад хөгжүүлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-29

Норвегийн Хаант Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчилж байгаа билээ. Энэ үеэр  Парламентын Ерөнхийлөгч Тоне Уихельмсен Троэнтэй өнөөдөр уулзсан байна. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Парламентын хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын зураг татуулсныхаа дараа Тоне Уихельмсен Троэнтэй  айлчлал амжилттай болсныг тэмдэглээд, айлчлалаар ярьсан  асуудлуудад өндөр хэмжээнд анхаарал хандуулж өгөхийг хүссэн аж. Тухайлбал, Монгол Улс Үндсэн хуульдаа Баялгийн сантай байх, түүгээрээ дамжуулан байгалийн баялгаа иргэн бүрт ижил тэгш хүртээх заалт оруулснаа хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн Норвег Улсын баялгийн сангийн загвар, менежментээс суралцаж, хамтран ажиллах саналтай буйгаа бататгасан юм. Парламентын Ерөнхийлөгч Троэн “Норвег хүн бүр баялаг өөрийнх нь гэдэгт итгэдэг нь Норвегийн баялгийн сангийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой” тул энэ санг үүсгэн байгуулсан болоод үйл ажиллагааг нь өдийг хүртэл амжилттай авч яваа мэдлэг, туршлагаасаа харамгүй хувцаалцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн  байна. Энэ хүрээнд талууд сангийн үйл ажиллагааг эхлүүлж, загвар менежентийг нь боловсруулсан мэргэжилтнүүдийг Монгол Улс руу илгээх, хамтран ажиллах асуудлаар ярьжээ. Цаашилбал, хөдөө, аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, өвлийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, салбарын болон өндөр, дээд хэмжээндээ цаашид ямар чигт, хэрхэн хамтарч ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрсэн байна.