Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх хуралдаан үргэлжилж байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад 2020-05-11-ний өдөр зарлагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хурлыг 2020-05-25-ны 09.00 цагт хийхээр товлосон билээ. Шүүх хуралдааны талаар эргэн мэдээлэх болно.