Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын долоон хүнийг яллагдагчаар татсан билээ. Улмаар хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа. Харин өнөөдөр /2020.06.22/ тэдэнд холбогдох хэргийг шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох аж.