ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

П.Галиндэв, Д.Сүндий нар АН-ын гишүүнчлэлээ сэргээлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-08-21

Өнөөдөр /2020.08.21/ Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд мэдээлэл хийж П.Галиндэв тэргүүтэй залуус намын гишүүнчлэлээ дахин сэргээсэн талаар мэдээллээ. Тодруулбал, П.Галиндэв, Д.Сүндий, Э.Мөнхсайхан, Н.Соёмбо, Б.Хайдавмөнх нарын гишүүнчлэлийг дахин сэргээсэн байна. 

Тушаалыг тус намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд танилцуулахдаа, "АН-ын үндсэн дүрмийн 3,9,4-т,  тавдугаар бүлгийн 5,17,1-т зааснаар гаргасан өргөдлүүдийг тус тус үндэслэн тушаах нь: 2020 оны тавдугаар сарын 22-ны өдрөөс намын гишүүнчлэлээс гарсан болон эрхээ хязгаарлуулсан намын дарга Б/68 тоот тушаалаар гишүүнээр 4-8 хүртэлх жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэл  ногдуулсныг наймдугаар сарын 13-ны өдрөөс хүчингүй болгосонд тооцсугай" гэжээ.