Манай улсад өнөөдөр айлчлан ирэх Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгийн товч намтрыг танилцуулж байна.
Тэрбээр 1955 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Япон Улсын зүүн хэсэгт орших Точиги мужид төрсөн. 65 настай. 1978 онд Токиогийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийг, 1983 онд АНУ-ын Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.
Ажилласан байдал:
- 1978-1980 онд “Марубэни” компанид ажилтан
- 1983 онд “Ёмиүри” сонины газрын Нийгэм, улс төрийн хэлтэст сэтгүүлч
- 1983-1991онд “McKinsey & Company”-д зөвлөх
- 1993 онд Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдсон (нийт 8 удаа сонгогдоод байгаа).
- 1999-2002 онд Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд
- 2002-2003 онд Гадаад хэргийн дэд сайд
- 2003-2005 онд Окинава, Хойд нутгийн асуудал эрхэлсэн сайд
- 2005 оноос Васэдагийн их сургуулийн хүндэт профессор
- 2007-2008 онд ЛАН-ын Нийгмийн хамгааллын бодлогын хорооны дарга
- 2008-2009 онд Санхүүгийн бодлого, засаглал хариуцсан сайд
- 2009-2010 онд ЛАН-ын ЕНБД-ын орлогч
- 2010-2011 онд ЛАН-ын Мэдээлэл, сурталчилгааны хорооны дарга
- 2011-2012 онд ЛАН-ын Бодлогын зөвлөлийн дарга
- 2012-2014 онд Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд
- 2014-2016 онд ЛАН-ын Сонгуулийн хорооны дарга
- 2016-2017 онд ЛАН-ын Бодлогын зөвлөлийн дарга
- 2017-2019 онд Эдийн засгийн шинэчлэлийн асуудал эрхэлсэн сайд
Т.Мотэги 2019 оны 9 дүгээр сараас Ш.Абэ, улмаар 2020 оны 9 дүгээр сараас Ё.Сүгагийн Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаа юм байна.