Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллүүд өнөөдөр 12:00 цагт Хавдар судлалын үндэсний төвд ажиллахаар болжээ.
Албаныхан ХСҮТ-д үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж буй аж.
ХСҮТ-ийн ашиглалтад хүлээж аваад жил ч болоогүй байгаа өргөтгөлийн барилгын дээврээс борооны ус гоожсоны улмаас эмч, ажилтнууд нь нарийн мэргэжлийн зарим тоног төхөөрөмжөө ажиллуулж чадахгүйд хүрээд байгаа юм. Үүнээс гадна гурван сая ам.долларын үнэтэй туяан аппарат нь усанд автаж эвдэрсэн байдаг.