ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сүхбаатар хөлгийг татан гаргасан бие бүрэлдэхүүн төрийн одон, медалиар шагнууллаа

O.Admin
2021-11-24

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргасан багийн бүрэлдэхүүнд төрийн одон, медаль гардууллаа.

Ерөнхийлөгч 16 метрийн гүнд байсан 309 тонн жинтэй хөлөг онгоцыг тогтоосон хугацаанд осол авааргүй татаж гаргасан нийт хамт олонд талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор 2019, 2020 онд тогтоол гарган, шаардагдах санхүүжилтийг нь шийдвэрлэсэн юм. Энэ дагуу “Сүхбаатар” хөлөг онгоцыг амжилттай татан гаргасан.

Хөлөг онгоц 43.3 метр урт, 8.4 метр өргөн, 5.7 метр өндөртэй. Онгоцон доторх усны жин 1176.51 тн, 195.5 тн шавар хуримтлагдсан байжээ. Онгоцноос 400 литр техникийн тос алдагдах аюултай байсныг аюулгүй болгосон алба хаагчдыг төр үнэллээ.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн” одонгоор

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Жамсранжавын Чүлтэмсүрэн

Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ганхуягийн Ганбаатар

“Шударга журам” медиалаар

Үндэсний аврах бригадын эрэн хайх аврах салбарын усчин аврагч, ахлагч Жаргалсайханы Болд-Эрдэнэ

НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Батбаатар

Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Лхаасүрэнгийн Бямбасүрэн

ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн хүнд механизмын жолооч, ахлагч Буяндэлгэрийн Золбоод тус тус шагнууллаа. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Хөвсгөл нуурт 16 метрийн гүнд байсан 309 тонн жинтэй хөлөг онгоцыг тогтоосон хугацаанд осол авааргүй татаж гаргасан нийт хамт олонд талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор 2019, 2020 онд тогтоол гарган, шаардагдах санхүүжилтийг нь шийдвэрлэсэн.

Хөлөг онгоц 43.3 метр урт, 8.4 метр өргөн, 5.7 метр өндөртэй. Онгоцон доторх усны жин 1176.51 тн, 195.5 тн шавар хуримтлагдсан байсан. Онгоцноос 400 литр техникийн тос алдагдах аюултай байсныг аюулгүй болгосон алба хаагчдыг төр үнэллээ” гэлээ