ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ГХЯ: Манай улсын дөрвөн иргэн Польшийн хилийг амжилттай нэвтэрлээ

O.Admin
2022-02-26

Украины Львовоос манай улсын дөрвөн иргэн өчигдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Польшийн Хребенне боомтоор амжилттай нэвтэрч, зорчигч тээврийн автобусаар Варшавт хүрч ирэв.

ГХЯ, ЭСЯ-ны зүгээс иргэдийг Польшийн хилээр нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, эх орондоо буцах хүсэлтэй гурван иргэнийг буцаах ажлыг хэрэгжүүлж эхлээд байна гэж ГХЯ-наас мэдээллээ.