"Варшав дахь ЭСЯ-ны ажилтан Польш-Украины хилийн зурвасаас нэг, Польшийн хилээр нэвтэрсэн гурав нийт дөрвөн монгол иргэнээ авч Варшав руу хөдөллөө.
Киев хотоос 13 монгол иргэн Польш-Украины хил рүү хөдөлсөн мэдээлэл байгаа бөгөөд эдгээр иргэдээ авах зорилгоор Варшав дахь ЭСЯ-наас гадна Будапешт, Прагад суугаа ЭСЯ-ны ажилтнууд Польш-Украины хил рүү очиж байна.
Одоогийн байдлаар нийт найман монгол иргэнээ аюулгүй байрлалд авчраад байна" хэмээн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хаягтаа нийтэлжээ.