ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ГХЯ: ОХУ-ын Элчин сайдын яаманд нот бичиг хүргүүлнэ

O.Admin
2022-03-25

Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам албан ёсны фэйсбүүк хуудсаараа "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн мэдээлэл нийтэлсэн нь иргэдийн дунд шүүмжлэл дагуулаад байна. 

Өөрөөр хэлбэл, гадаад улсын Элчин сайдын яам тусгаар улсын иргэд, улс төрийн намд хандаж анхааруулга гаргасан нь дипломат ёсонд нийцэхгүй гэж олон нийт үзэж байгаа юм. Ардчилсан намын зүгээс ч дээрх анхааруулгыг эсэргүүцсэн мэдэгдэл ч мөн гаргажээ. 

Энэ талаар Гадаад харилцааны яам "Энэ асуудлыг Гадаад харилцааны яам анхааралдаа авсан. ОХУ-ын Элчин сайдын яаманд нот бичиг хүргүүлнэ" гэлээ.