ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Байнгын болон дэд хороод өнөөдөр хуралдана

O.Admin
2022-04-06

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдөр /2022.04.06/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00

Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний баталгаажуулалт, хүнсний аюулгүй байдлыг хангах болон Сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох

· Дэд хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

“Их Эзэн Чингис хаан” танхимд

11.00

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

14.00

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

· Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох

· Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Их Эзэн Чингис хаан” танхимд