ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ГХЯ: Монгол Улс визний хоригт орсон гэх албан ёсны мэдээлэл ирээгүй

O.Admin
2022-05-10

Манай улс Европын улсад зорчих визний хоригт орсон байж болзошгүй талаарх мэдээлэл цахим сүлжээнд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Энэ мэдээлэл үнэн эсэхийг ГХЯ-наас тодруулахад "Иргэдэд виз олгохгүй, хориг тавьсан гэх мэдээлэл хаанаас цацагдсаныг мэдэхгүй байна. Одоогоор гаднын аль нэг ЭСЯ-наас энэ талаар албан ёсны мэдээлэл ирүүлээгүй байгаа" гэсэн юм.