БНАСАУ-д Ковид19 цар тахлын халдвар тархаж байгаатай холбоотойгоор Монгол Улсын төр, засаг БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзах үеэрээ илэрхийлсэн байна.
Харин БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо Монгол Улсын төр, засаг, ард түмэн БНАСАУ-ын ард иргэдэд тусламжийн гараа сунгаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэнд талархаж байгаагаа хэлжээ.