ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Эрдэнэбилэгт МУГЖ цол хүртээв

O.Admin
2022-07-06

Соёл урлагийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа театрын 30 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг амжилттай бүтээж, 20 гаруй уран сайхны кино найруулан, тайзны урлагийг иргэдэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй оролцсон гавьяа зүтгэлийг нь үнэлжээ. 

Үүнээс гадна нийслэл, хөдөө орон нутгийн олон мянган иргэнд үйлчилсэн хөдөлмөр зүтгэл, кино, драмын урлагийг хөгжүүлэх үйлс, олон улсын кино дэлгэцийн наадмуудаас нэр хүндтэй шагналыг удаа дараа хүртэж, эх орныхоо соёл, урлагийг олон улсад сурталчлахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Бэлгүтэй пикчерс” ХХК-ийг үүсгэн байгуулагч, жүжигчин, найруулагч Ганболдын Эрдэнэбилэгт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.