МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд 14.00 цагт болсон билээ.
Хурлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Д.Амарбаясгалан, Хот хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар, Спорт олимпизм хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнэ нарыг томилохыг дэмжсэн байна.
Түүнчлэн, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Б.Сарангэрэл, Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар нарыг томилохыг тус тус дэмжлээ.
Харин Соёлын сайд Ч.Номин, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаяр нар дан дээлтэй сайд нараас үлдэх нь тодорхой болсон бол БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Хуульзүйн сайд Х.Нямбаатар нар давхар дээлтэй ч танхимдаа үлдэж чадлаа.
Эх сурвалжийн хэлж буйгаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын суудал тодорхойгүй байгаа бөгөөд энэ суудалд АН-аас хүн томилно гэсэн хүлээлт байгаа юм. Тиймдээ ч УИХ-ын чуулган 19.00 цаг хүртэл хойшлоод байна.