ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчид танилцууллаа

O.Admin
2022-08-29

Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3, 4 дүгээр зүйлд заасны дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээр томилогдохоор нэр дэвшээд байгаа хүмүүсийг Ерөнхийлөгчид танилцууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлын сөрөг нөлөө үргэлжилж, олон улсын нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед Засгийн газар ажилдаа шуурхай орж, бүхий л нөөц, хүч, боломжоо дайчлан ажиллахыг санууллаа. 

Тэрбээр, "Өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалт гээд хийх ажил их байна. Түлш, шатахууны нөөц, цэцэрлэг, сургуулийн хүртээмж зэрэгт онцгойлон анхаарах асуудал их байгааг цаг үе шаардаж байна. 

Мөн усан цахилгаан станц, төмөр зам, авто зам, цахим шилжилт зэрэг хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг бодит үр дүнд хүргэх ёстой. Цалгардалгүй ажилдаа орцгоо. Хурлаа хурдан хийгээд ажилдаа орцгоо" гэв.