ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Япон улс зээлээ зогсоосон гэдэг нь ташаа мэдээлэл

O.Admin
2022-09-05

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Мөн сошиал сүлжээнд явж буй Япон зэрэг улс орнуудтай таагүй харилцаа үүссэн гэх асуудалд тайлбар өглөө. Тэрбээр, “Япон улс манай улсад үзүүлэх дэмжлэг, зээлээ зогсоосон гэдэг ор үндэслэлгүй худал мэдээлэл. Гадаад улсын Засгийн газрын нэрийн өмнөөс худал мэдээлэл гаргаж байгаа нь хоёр улсын харилцаа, ард иргэдийн хооронд үл ойлголцол, үл итгэлцлийг үүсгэх хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж үзэж болно. -Мөн БНСУ руу зорчих транзит нислэгт заавал виз авах шаардлагатай болжээ гэх мэдээлэл гарсан нь худал болохыг албан ёсоор мэдэгдье. Гуравдагч хөрштэй хэрэгжүүлж буй бодлогод сөргөөр нөлөөлүүлэхгүй байх, Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд хадгалах, өндөрт өргөхөд туслалцаа үзүүлэхийг олон нийтээс хүсч байна. Зориудаар тарааж буй худал мэдээллийг нэгтгэж, хууль хяналтын байгууллагад хандана” гэлээ.