Өнгөрсөн жилүүдэд Дарханы замын ажил удааширснаас болж иргэд мөн ч их цөхөрсөн бухимдсан. Арга байхгүй. Энэ алдааг давтах эрх одоо байхгүй.
Ирэх онд Дарханы замыг 2 урсгал 4 эгнээ болгож бүрэн ашиглалтад оруулна. Тиймээс одооноос энэ ажилд онцгой анхаарч, энэ өвөл бэлтгэлээ бүрэн хангаж ирэх хавар ажлаа эрт эхлүүлэх талаар ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такачитай уулзах үеэрээ санал солилцлоо.
Мөн Монгол улсын эдийн засгийн гол коридор “судас” болсон ДАРХАН АЛТАНБУЛАГ, НАЛАЙХ-БАЯН болон УЛААНБААТАР-ЛҮН чиглэлийн авто замыг өргөтгөх чиглэлээр ЕСБХБ-тай хамтран ажиллах санал тавьж ажил хэрэг болгохоор хөөцөлдөж байна.