ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан жагсагчидтай уулзаж, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Иргэд жагсаж байна. Засгийн газар шаардлагыг хүлээн авна. Жагсаалыг өөр зорилгоор ашиглах, үймээн самуун дэгдээх оролдлого бий.
Тиймээс зохион байгуулагчид яриа хэлэлцээрийн шугамаар шийдвэрлэх хэрэгтэй. Засгийн газар нээлттэй байх болно. Ерөнхий сайд жагсаалын зохион байгуулагч нартай уулзаж, шаардлага хүлээж авах ажлын хэсгийг байгуулж, миний бие ахалж байна. Нээлттэй уулзаж, асуудлаа шийдэхэд бэлэн" хэмээжээ.