10 жилийн өмнө эдийн засгийн өсөлт 17.3 хувь буюу хамгийн оргил өсөлттэй үед МУ-ын ЗГ 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн. Өнөөдөр эдийн засаг 3 хувь буюу нам түвшинд очсон хүнд үед үлдэгдэл 136 сая ам.долларыг төлснөөр Чингис бондын өрийг бүрэн төлж барагдуулан гадаад өрийн дарамтыг буурууллаа.