ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Азжаргал: Одоогоор 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан нь тогтоогдоод байна

O.Admin
2022-12-12

Засгийн газар ээлжит бус хуралдаан зарласан бөгөөд өнөөдөр АТГ-ын дэд дарга Г.Азжаргал мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Нүүрсний хулгайн хэргээр АТГ-т шалгагдаж байгаа албан тушаалтнууд одоогоор 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан нь тогтоогдоод байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.Нийт 30 албан тушаалтныг яллагдагчаар татан шалгаж байна. Заримыг хорьсон байгаа." хэмээжээ.