ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Байнгын болон түр хороод өнөөдөр хуралдана

O.Admin
2023-01-18

Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр болох хуралдааны тов, дарааллыг танилцуулж байна.

ЛХАГВА ГАРАГ /2023.01.18/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын  хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Инновац, цахим бодлогын байнгын хороо

·Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам батлах тухай

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

·“Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·Зөвлөлдөх зөвлөлөөс боловсруулсан санал асуулгын асуулттай танилцах, санал авах

13.30

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Хууль зүйн байнгын хороо

·“Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төсөл /Засгийн газар 2023.01.04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

·“Иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төсөл /Засгийн газар 2023.01.04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ /

·Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Дэд хорооны даргыг сонгох тухай/

·Бусад

14.00

“Их засаг”

4

Түр хороо /Ковид-19/

·Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан хуулийн биелэлтийн талаар Улсын онцгой комисс болон холбогдох байгууллагын мэдээлэл сонсох

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

·“Дархан арьс ширний цогцолбор” төслийн хэрэгжилтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

15.30

“Үндсэн хууль”

ГУРАВ.СОНСГОЛ

1

Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/

·Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /үргэлжилнэ/

09.00

“Их Эзэн Чингис хаан”

“Үндсэн хууль”