ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-ыг Лу.Гантөмөр удирдахаар боллоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-01-19

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, намын даргаа сонголоо. Хурлаар Ардчилсан нам намын даргаа бүх гишүүдийнхээ дундаас бус ҮБХ-ны гишүүдийнхээ саналаар сонгож байгаа юм.

Намын даргад АН-ын гишүүн С.Баярцогт, Л.Гантөмөр, З.Нарантуяа, С.Одонтуяа нар нэрээ дэвшүүлсэн. Санал хураалтаас өмнө С.Одонтуяа өөрийн хүсэлтээр нэрээ татсан билээ.

Намын даргыг сонгох санал хураалтын тоолоход Л.Гантөмөр 152, С.Баярцогт 129, З.Нарантуяа 12 хүний санал авсан аж. Ингээд Лу.Гантөмөр 152 хүний саналаар АН-ын шинэ даргаар сонгогдсон юм.