ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд МУИС-ийн Хууль зүйн сургуулийнхантай уулзаж байна

O.Admin
2023-03-20

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай хийж байна.  

Засгийн газрын бодлого ба хуульч эрдэмтдийн оролцоо, хууль зүйн салбарт хийгдэж буй ажлуудын талаар ярилцах юм. Энэ хүрээнд "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого",  авлигатай тэмцэх "5Ш" ажиллагаа зэрэг хөтөлбөр, арга хэмжээний талаар  ярилцаж, хуульч, багш нарын саналыг сонсоно.