ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын өргөдлийг хэлэлцээд дэмжлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-03-21

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр УИХ-ын Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн билээ. Хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн бөгөөд УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулахаар боллоо. 

Түүний талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ж.Мөнхбат гишүүний асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Ж.Мөнхбат гишүүнтэй  хуралдаанд оролцож чадахгүй, ээжийгээ эмчлүүлж байгаа” гэх тайлбарыг өгсөн.  

Нүүрсний хэрэгтэй холбогдуулж, Авлигатай тэмцэх газар нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг яллагдагчаар татсан билээ. Тиймээс өнгөрөгч нэгдүгээр  сард УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын даргад гаргасан юм.