ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эммануэл Макрон 39 настайдаа Францын хамгийн залуу Ерөнхийлөгчөөр сонгогджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-05-18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар энэ сарын 21-22-ны өдрүүдэд Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад айлчлах билээ. Тэгвэл эрхэм уншигч танд Эммануэл Макроны талаарх цөөхөн хэдэн баримтыг хүргэж байна. 

-Эммануэл Макрон 39 настайдаа Францын хамгийн залуу Ерөнхийлөгчөөр сонгогджээ. 

-1977 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Франц Улсын Амьен хотод төрсөн бөгөөд айлын отгон хүү.

-Эмч нарын гэр бүлээс гаралтай Макрон 1999 онд Парисын Нантеррийн Их сургуулийн философийн факультет, 2001 онд Парисын Улс төрийн институт, 2004 онд Францын Үндэсний удирдлагын сургууль төгссөн.

-Францын Санхүүгийн хяналтын алба, "Rothschild & Cie" банкинд ажиллаж байсан. 2011 онд Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Франсуа Олландын сонгуулийн штабт ажиллан, 2012 оноос Элизейн ордны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, 2014 оноос Эдийн засаг, аж үйлдвэр, мэдээллийн технологийн сайдаар ажилласан.   

-2016 онд төвийн үзэлтэй “En marche» /Урагшаа/ улс төрийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

-2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулснаар Ерөнхийлөгч асан Жак Ширакийн хоёр дахь удаагаа сонгогдсон амжилтыг давтсан.

-Гэргий Брижит Макрон нь Э.Макроныг сургуульд байх үед түүнд багшилж байсан, 25 насаар эгч. 

-Түүний эхнэр өмнө нь Амьен хотод жүжгийн багшаар ажиллаж байсан Брижит Трогнеус юм. Тэд анх учрахад Макрон дөнгөж 15 настай сурагч, Брижит 39 настай багш байв. Тэд Макроныг 18 нас хүрмэгц болзож эхэлсэн. Улмаар, хосууд Макроныг сургуулиа төгссөний дараа дахин нийлж, 2007 онд гэрлэсэн.  

-Брижит өмнөх гэрлэлтээс гурван хүүхэдтэй бол Макроноос хүүхэдгүй.

-Цанаар гулгаж, теннис тоглох, боксоор хичээллэх хоббитой. Англи хэлээр чөлөөтэй ярьдаг.