ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баттулга: Алслагдсан сум орон нутгийн хөгжилд анхаарах цаг болсон

O.Admin
2018-09-01

Өнөөдөр улс орон даяар 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт болж байна. Үдээс өмнө үргэлжлэн бороо орох шинжтэй байсан учраас нийслэлийн хичээлийн шинэ жилийн нээлтийг үдээс хойш 14.00 цагаас болгосон юм. 

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө Төв аймгийн Сэргэлэн сумын ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Тус сум нь нийт 67 сурагчтай хичээлийн шинэ жилийн нээлтээ хийв. Ерөнхийлөгч нээлтэд оролцох үедээ "2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт болж байна. хүүхдүүд та бүхэнд баярын мэнд хүргэе. 

Үе үеийн Ерөнхийлөгч нар хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, нэг өдрийг хүүхэд багачууд та бүхэнтэй өнгөрүүлдэг. Би энэ удаад алслагдсан сумыг зориуд сонгож ирсэн юм. Дараа дараагийн удаад ч хөдөө орон нутагт нээлтэд оролцоно. Алслагдсан, хөгжлөөр хоцорч буй сум орон нутагтаа анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзсэн учраас энэ мэтээр оролцоод явна" хэмээлээ