ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Даваасүрэн: ХАБ-ыг хангахгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцалдаг болно

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-05

Барилга хот байгуулалтын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар “Барилга, байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг гурван сарын хугацаатай зарласан.

Аяны хүрээнд өнөөдөр барилгын салбарт шинээр нэвтрүүлж буй тоног төхөөрөмж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн туршлагыг барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад танилцуулах үзүүлэх сургуулилт “Ногоон нуур” 1008 айлын орон сууцны төслийн талбайд зохион байгуулагдлаа.

Тус үйл ажиллагаанд Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар тэргүүтэй албаны хүмүүс, аж ахуй нэгж байгууллагын ажилтан алба хаагчид хүрэлцэн ирж, барилга угсралтад шинээр нэвтрүүлж буй тоног төхөөрөмжийн ажиллагаа, давуу тал, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаа, гэнэтийн осол, гал түймэр гарах үед авах арга хэмжээний үзүүлэх сургуулилтыг үзэж сонирхлоо.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн: Тусгай зөвшөөрлийг санхүүгийн чадамж, эрсдэлийн даатгал хийх чадварыг харгалзаж олгодог болно

Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нээж үг хэлэхдээ “Барилгын ойр орчимд амьдарч байгаа, барилга дээр ажиллаж буй ажилтан алба хаагчдын аюулгүй байдлыг хангах хамгийн чухал. Би ажлаа аваад 8 сар болж байна. Энэ хугацаанд анхаарал хандуулж чиглүүлж буй ажил бол хөдөлмөр, аюулгүй байдал.

Барилгын орчин аюулгүй байх ёстой. Цаашдаа барилгын салбарын, барилгачдын тэргүүн зорилго хүн байх болно. Тухайн орон сууцанд амьдрах хүмүүс, ойр орчимд амьдарч буй иргэдийн аюулгүй байдал орчны аюулгүй байдлыг бүрэн хангасан үйл ажиллагааг барилгын компаниуд явуулдаг байх ёстой.

Keterangan tidak tersedia.

Барилгын салбарт сүүлийн 5 жилийн хугацаанд 169 осол гарсан байна. Хөнгөн 38, хүнд 87. Үүнээс хүний амь эрсэдсэн тохиолдол 44. Өнгөрсөн хугацаанд аюулгүй байдлаа хангахыг сануулсаар байхад хэдхэн компани л хэрэгжүүлдэг, бусад нь үгүй. Тиймээс цаашдаа энэ байдлыг зогсоохын тулд бид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран “Барилга, байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг гурван сарын хугацаанд зохион байгуулж байгаа юм. Хөдөлмөр, аюулгүй байдлыг хангахад шаардагдах зардлыг компаниуд хангалттай хэмжээнд гаргахгүй байна.

Хамгаалах хэрэгсэл өгөхгүй байна. Ихэвчлэн мэргэжлийн бус хүмүүс барилгын салбарт ажиллаж байна. Тэдэнд шаардлагатай хамгаалалтын хувцсыг нь өгөхгүй, нөгөө талаар өгсөн ч, тухайн ажилтан нь хэрэглэхгүй байна. Ингэж болохгүй. Өглөө бүр хөдөлмөрийн аюулгүй байдлыг сануулж, шаардлагаа тавьж, зохих стандартыг хангасаных нь дараа ажилд гаргах хэрэгтэй. Цаана нь хүний амь бий шүү. Хэрэв бидний яриад буй ХАБ-ын хамгаалалт, эрүүл ахуйн асуудлыг хангаж ажиллахгүй бол цаашдаа тусгай зөвшөөрөлтэй нь ярина. Аяны хүрээнд хамгаалалтын хашлагагүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниудад бүгдэд нь мэдэгдэл хүргүүлнэ.

Тодорхой хугацаанд хамгаалалтын хашлага тавиагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцална. Өөр арга байхгүй. Нэг хүний амь ч харамсалтай. Цаашдаа зөвшөөрлийг олгохдоо тухайн компанийн санхүүгийн чадамж, эрсдэлийн даатгал хийх чадварыг нь харгалздаг болно. Барилгын салбарт нэгдүгээрт хүн байна, барилга биш” гэлээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар: ХАБ барилгын талбар бүрт хэрэгжих ёстой

Keterangan tidak tersedia.

Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар барилгын салбарт нэн тэргүүн хөдөлмөрийн аюулгүй байдал тавигдах ёстой гэдгийг онцолж байлаа. Тэрбээр “Ажлын талбарт ажиллаж байгаа барилгачин, инженер, техникийн ажилтан, компаниудын удирдлагуудын байнга санаж явах ёстой уриа бол “ХАБ нэн тэргүүнд”. Бидэнд хууль, дүрэм стандарт байна. 2008 онд ХАБ-ын бие даасан хуультай болсон. Хууль гарсанаар аливаа асуудал бүрэн шийдэгддэггүй гэдгийг та бүхэн мэдэх байх. Хуулийг хэрэгжүүлэх нь гаргахаасаа төдий хэмжээний ач холбогдолтой. Сайн туршлагыг бид судалж, сурч байх ёстой.

Бид жил бүр ХАБ-ын томоохон аян, уулзалт, хурлыг зохион байгуулдаг. Түүндээ тоо ярьдаг. Тэр тооны ард маш их агуулга байдаг. Үүний цаана эдийн засаг болон нийгмийн асар их үр дагавар гарч байдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ажилтан осол гэмтэлд өртсөнөөр тодорхой хугацаанд эсвэл бүх насаараа ажил хийж чадахгүй байх нөхцөл байдал бий болдог. Энэ нь тухайн гэр бүлийн орлого, цаашлаад нийгэмд нөлөөлдөг. ХАБ-ын аюулгүй ажиллагааг бүрэн хангаагүйн улмаас ДНБ-ий 0.7 хувьтай тэнцэхүйц хэмжээний эдийн засгийн үр дагавар дагуулдаг гэдгийг судалгаагаар бид өмнө нь тодорхойлж байсан.

Инженерүүд, барилгачид, барилгын компанийн төлөөлөгчид, Барилга хот байгуулалтын яамны төлөөлөгчид та бидний хамтын ажиллагаа юу юунаас ч илүү чухал гэдгийг онцлоё. ХАБ барилгын талбар бүрт хэрэгжих ёстой. Бидний аян бусад салбарт ч үлгэрлэж үргэлжлээсэй гэж хүсч байна” хэмээсэн юм.

Keterangan tidak tersedia.

Үргэлжлүүлэн ХАБ-ын аюулгүй ажиллагааны зааварчилгаа, Ногоон нуур 1008 айлын орон сууцны төслийн барилга угсралтад ашиглагдаж буй ПАЖИА шатны үзүүлэх сургалт, өндрийн бүс аврах ажиллагааны давуу тал, хэрхэн зөв өмсөх, осол гэмтэл гарах үед ажилтны амь насыг хэрхэн хамгаалах боломжтой талаарх үзүүлэх сургалтыг “Сэйфти грийн зон” ХХК-ийн захирал Ч.Чинзориг удирдан явууллаа.

Keterangan tidak tersedia.

Мөн НОБГ-ын гал түймэртэй тэмцэх хэлтэстэй хамтран өндөр барилгад гал гарсан үед тухайн бүсэд ажиллаж буй ажилтан алба хаагчид хэрхэн ажиллах ёстой талаарх үзүүлэх сургалтыг хийсэний зэрэгцээ осолд өртсөн ажилтанд эрүүл мэндийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй ямар арга барилаар үзүүлэх ёстойг Цэргийн нэгдсэн төв эмнэлгийн анхны тусламжийн эмч Б.Цэцэг-Өлзий сургагч багш нарын хамт ирсэн аж ахуй нэгжийн төлөөлөгчдөд үзүүлэв.

Энэ үеэр тэрбээр барилгын талбайд осол гарч, ажилтан гэмтсэн үед түргэн тусламж ирэхээс өмнө анхны тусламжийг үзүүлж чадвал хүний амь аврагдах бүрэн боломжтой гэдгийг онцолж байлаа.

Keterangan tidak tersedia.

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороолол, есдүгээр хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Ногоон нуур 1008 айлын орон сууцны төсөл нь барилгын салбарт үлгэр жишээ авч болохуйц зохион байгуулалт, хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйг хангах төлөвлөлт, техник хэрэгсэл, технологийг ашиглаж байгаагаараа онцлогтой аж. 

Хоёр яамны хамтран хэрэгжүүлж буй “Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гурван сарын аяны хүрээнд 4 төрлийн 22 үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Keterangan tidak tersedia.