ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Номин: Гандантэгчинлэн хийдийн хамбыг сонгоход Соёлын яам оролцох боломжгүй

O.Admin
2023-10-19

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Үүнтэй холбоотойгоор түүнийг хэн залгамжлах нь олны анхаарлын төвд байгаа юм.

Тэгвэл Гандантэгчинлэн хийдийн тэргүүн чөлөөлөгдөх болон томилогдоход Соёлын яамны зүгээс оролцох боломжгүй гэх байр суурийг Соёлын сайд Ч.Номин илэрхийллээ. Тэрбээр “Үндсэн хуульд шашин, төр тусдаа байхаар хуульчилсан. Соёлын яаманд шашны байгууллагуудын соёлын өвтэй холбоотой зүйлс хамаардаг. Шашны байгууллагууд буюу төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаагаа явуулж байгаа сүм хийдийн соёлын өвд хамаарах барилга байгууламжийн асуудалд Соёлын яам үйл ажиллагааны хувьд оролцоотой. Өөрөөр хэлбэл, соёлын өвийг хадгалан хамгаалах чиглэлээр оролцоотой байдаг гэсэн үг. Тухайн шашны байгууллага аливаа шийдвэрийг дотооддоо гаргана. Энэ тал дээр Соёлын яам оролцох боломжгүй” гэлээ.