ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны явцад цуглуулж боловсруулсан 10 мянган хуудас баримт, материалыг өнөөдөр АТГ-т хүлээлгэн өглөө. Энэ үеэр тэрбээр "2023 онд 5Ш ажиллагаа өрнөлөө. Shilen.gov.mn гэсэн нээлттэй мэдээллийн сан ажилласан.
Өнгөрсөн хугацаанд 38 нэр төрлийн 970 гаруй мянган мэдээллийг нэгтгэсэн. Мөн 123 байгууллагын 550 гаруй мэдээлэл нэгтгэсэн. Эдгээр мэдээллийг боловсруулж, машин уншигдахаар болгосон. Технологи авлига авдаггүй. Өөрийнхөө шийдлээр авлигатай тэмцэхэд хувь нэмрээ оруулах ёстой.
Тийм ч учраас технологийн хамгийн зөв шийдлээр авлигатай тэмцэх үйл хэрэгт ЦХХХ-ны яам манлайлал үзүүлж ажиллалаа. “Шилэн” ажиллагааны явцад цуглуулж боловсруулсан 10 мянган хуудас баримт, материалыг өнөөдөр АТГ-т хүлээлгэн өглөө. Үүнд, Засгийн газрын тусгай сангууд, тусгай зөвшөөрөл, тусгай хамгаалалттай бүс болон Нийслэл дэх газар олголт, төрийн өмчийн байруудын түрээс, барилга, байгууламж ашиглалтад хүлээн авсан улсын комисс, тэдгээрийн дүгнэлтүүд, төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн бүрэлдэхүүн гэх зэрэг иж бүрэн мэдээлэл shilen.gov.mn системд ил тод болгоод байгаа юм" гэлээ.