ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Солонгосын буцалтгүй тусламжаар ховор металлын судалгааны төв байгуулна

O.Admin
2023-11-21

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ оны хоёрдугаар сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр тал байгуулсан бөгөөд энэ хүрээнд Монгол Улсад ховор металлын судалгааны төв байгуулахаар болжээ.

Тодруулбал, тус ажлын хүрээнд Монгол-Солонгосын хамтарсан хорооны анхдугаар хурал өчигдөр ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болж, талууд “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулагдах хамтарсан судалгааны төвийн төслийн талбайд ажилласан байна.

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулах тус төвийн гүйцэтгэгчээр Солонгосын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /КИГАМ/ ажиллаж байгаа аж.