Шатахууны хомстолын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатараас тодруулсан байна.
Тэрбээр "Уул уурхайн яамнаас хүмүүс шатахуун түгээх станцууд дээр очоод хүн хүч хүрэлцэхгүй байна. Өдөрт нэг удаа хүргэдэг байсан түгээх машин гурван удаа хүргэх шаардлагатай болж байгаа. Түүнээс АИ92 дизиль агуулах болон нийлүүлэлтэд байна. АИ92 шатахуун болон дизилийн үнэ өсөхгүй. Цагаан сар хүртэл шатахуун тасалдана гэсэн зүйл байхгүй. Иргэд харин хэрхэн оочерлохоо болих вэ гэдгийг сэтгүүлчид та бүхэн тусалж иргэдэд мэдээлж өгөөч. ОХУ-ын нутаг дэвсгэр дээр явж байгаа 415 воган АИ-92 шатахууны хувьд байна.
Тэгэхээр шатахуун хангалттай байна. Харин иргэдэд хүргэж дийлэхгүй байна. Түгээгч түгжрэлд өнөөдрийн хэрэгцээг хангахын тулд дөрвөн удаа явах хэрэгтэй. Цаана нь хангалт байгаа эсэхийг Гааль, төмөр замаас асуух хэрэгтэй. Дизиль түлш ховордон ойлголт байхгүй. Харин өвөл болохоор бүх колонк дүүрнэ. Уул уурхайн гаргаж байгаа нүүрсний экспорт өдөрт 300 мянган тонноос буурсангүй. Өчигдөр, уржигдраас эхлээд хүйтний эрч чангарч байгаа учир 195 мянган тонн хүрч буулаа. Тиймээс шатахууны үнэ өсөхгүй, хүрэлцээ хангалттай байгаа. Хэрэв АИ-92 шатахууны үнэ өсвөл би огцорьё" гэв.