ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар: 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

O.Admin
2023-12-27

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.12.27/ боллоо. Хуралдааны дараа Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийв.

Тэрбээр "Засгийн газрын 2023 оны хамгийн отгон хурал хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газар 2024 оны бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах шийдвэрийг эцэслэж гаргалаа. 2001 онд УИХ-аар батлагдаж гарсан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаас хойш 22 жил өнгөрсөн. Бүсчилсэн хөгжил гэдэг зүйлийг яриад л байдаг. Бодитой арга хэмжээ хийгддэггүй байсан.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын бүх төвшинд хийгдсэн олон эрдэмтэн мэргэдийн судалгаануудыг харьцуулж үзээд, бүс нутаг, олон улсын төвшинд үйл ажиллагаа явуулдаг эрдэмтэн мэргэдийн санал, онолд түшиглэн Монгол Улсыг бүсчилсэн хөгжлөөр явуулбал илүү хурдацтай хөгжих юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Монгол Улсын хүний нөөц, мөнгөний нөөц хязгаарлагдмал байдаг. Ийм нөхцөл байдалд бүсчилсэн хэлбэрээр хөгжих нь улсын хөгжлийг хурдасгах боломжтой гэж үзэж өнөөдрийн шийдвэрийг гаргалаа. Улаанбаатарт нийт хүн амын 47 хувь нь, хөдөө 53 хувь нь байдаг. Нийт худалдаа үйлчилгээний 80 хувь нь Улаанбаатарт, үлдсэн хувь нь орон нутагт байдаг. ДНБ-ий 63 хувь нь Улаанбаатарт, 37 хувь нь хөдөө орон нутагт бий болдог" гэлээ.