ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр Р.Батрагчааг томилжээ

O.Admin
2024-01-26

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Хууль зүйн бодлогын зөвлөхөөрөө Р.Батрагчааг томилжээ. Уг томилгоотой холбогдуулан Р.Батрагчааг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн/ШЕЗ/ Гүйцэтгэх нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлсөн байна.

Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр томилогдсон Р.Батрагчаагийн эзэмшсэн боловсрол:

  • 1995-1999 онд “Отгонтэнгэр” Их Сургууль, Олон улсын эрх зүйч /бакалавр/
  • 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн магистр
  • 2004-2005 онд Их Британийн Нью Коллеж Ноттингам, Өмгөөллийн 6-р шатны дээд курс
  • 2008-2009 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежмент /диплом/.

Ажилласан байдал:

  • 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокурор.
  • 2001-2003 онд “Түшээ” хууль зүйн дээд сургуульд Эрх зүйн тэнхимийн багш
  • 2005-2006 онд Их Британийн Берримен хуулийн фирмд туслах хуульч
  • 2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульч
  • 2008-2009 онд “Монголиан энд Глобал Лоёорс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, хуульч
  • 2010-2014 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч
  • 2012 оноос дэлхийн шүүхийн мэтгэлцээний аварга шалгаруулах “Jessup Cup” тэмцээний шүүгч
  • 2013-2016 онд Өмгөөллийн “Эй энд Эй Партнерс” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч
  • 2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга
  • 2019-2020 онд Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга
  • 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байжээ.