ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эрүүл мэндийн сайд Буриад улсад айлчилж байна

O.Admin
2024-02-16

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад айлчилж байна.

Тэрбээр өнөөдөр Бүгд Найрамдах Буриад улсын Засгийн газрын ордонд ОХУ-ын Эрүүл мэндийн яамны сайд Михаил Мурашкотой уулзаж хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Ажлын айлчлалын үеэр сайд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ОХУ-ын Эрүүл мэндийн сайд М.Мурашко нар Э.А.Раднаевийн нэрэмжит Анагаах ухаан коллеж, Буриад улсын хавдар судлалын эмнэлгийн мэс заслын тасагтай танилцаж байна.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мөн ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газарт нээгдээд буй төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийн үйл ажиллагаатай танилцах аж. Тус цэг нээгдсэнээр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад амьдардаг Монгол Улсын 400 гаруй иргэд төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээг авах боломж бүрдэж байна. Энэ цэг нь хилийн чанадад нээгдсэн 19 улсын 27 дахь төв болж байна