ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд Хан-Уул дүүргийн Яармаг бүсэд ажиллаж байна

O.Admin
2024-03-12

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хан-Уул дүүргийн Яармаг бүсэд ажиллаж байна. Дүүргийнхээ дөрвөн хороог хамран байрладаг, 30 гаруй мянган хүн амтай Яармаг бүсийн иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг сонслоо.

ХУД-ийн 8-р хорооны Засаг дарга Д.Алимаа:

- “Иргэд бүсчилсэн хөгжлийг дэмжиж байна. Хороодыг нэгтгэж бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байна. Манай хороонд барилгажилт их явагдаж ногоон байгууламж үлдэхгүй байх эрсдэл байна. Үүнд анхаарч өгөхийг хүсье”

ХУД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Наранцацрал:

- "Засаг захиргааны оодоогийн бүтэц төр иргэн хоёрыг холбоход хүндрэлтэй болсон байна. Тиймээс дүүргүүдийг 42 нэгжид хуваах бодлогыг зөв гэж үзэж байна. Одоогийн хороодын засаг дарга нарт тодорхойлолт бичиж өгөхөөс өөр ямар ч эрх мэдэл алга. Тиймээс хороодын засаг дарга нарын эрх мэдлийг нэмж өгмөөр байна."

ХУД-ийн Засаг даргын орлогч Б.Цэрэн:

- "Яармагийн бүсийг хамгийн түрүүнд бүсчилсэн хөгжлийн загвар болгон хөгжүүлэх боломжтой. Иргэд төрийн 5 үйлчилгээ авахаар бидэнд ханддаг.

1. Бичиг баримтын үйлчилгээ

2. Халамж тэтгэмжийн үйлчилгээ

3. Эрүүл мэндийн үйлчилгээ

4. Боловсролын үйлчилгээ

5. Нийгмийн аюулгүй байдлын үйлчилгээ.

Эдгээр үйлчилгээг хүртээмжтэй тэгш хүргэх нь чухал байна. Жишээ нь: бүсчилж хөгжүүлбэл 4-5 өрхийн эмнэлгийг нэгтгэж хэвтэн эмчлүүлдэг эмнэлэг болгох боломжтой." гэх мэт шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай чухал асуудлуудыг хөндөж байна