ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Дэлбэрэлтэд өртсөн иргэдийн эмчилгээний зардалд 10 сая төгрөгийг олгосон гэв

O.Admin
2024-03-13

Хаваржилтын нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр хэвлэлд мэдээлэл өгсөн. Энэ үеэр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон газын дэлбэрэлтэд өртөж, хохирсон иргэдэд Засгийн газраас ямар тусламж дэмжлэг үзүүлсэн эсэх талаарх сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өглөө. 

Тэрбээр “Өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон газын дэлбэрэлтэд өртөж, түлэгдэж гэмтсэн иргэдийн эмчилгээний зардалд Засгийн газрын шийдвэрээр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Галд өртсөн орон сууц, иргэдийн эд хөрөнгийг асуудлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсны дараа шийдвэрлэнэ” гэсэн юм.