Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн /2024.04.17/ ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
• Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар
• Нийслэлээс гадаад, дотоод бондын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим төсөл, арга хэмжээний талаар
• Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явц, хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар
• Бүсчилсэн хөгжлийн жилийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлийн хэрэгжилт болон түрээсийн орон сууцаар хангах арга хэмжээний талаар
• Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төслийн талаар зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.